Дуурь, эстрад, нийтийн дууны гавьяатууд нэгэн тайзнаа

“ТВ-10” телевиз 5-н жилийнхээ ойг тохиолдуулан Монолын үндэсний баяр цагаан сарыг угтан урлаг соёлын гавьяатууд, дуучидтай хамтарч уран бүтээлийн “Амар байна уу?” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаагийн тоглолт хоёрдугаар сарын 13-ны өдөр Монгол бөхийн өргөөнд 19:00 цагт болохоор товложээ. Тоглолтод дуурь, эстрад, нийтийн дуучид оролцон ая дуугаа өргөх юм байна.

Тухайлбал, МУАЖ А.Долгор, Ш.Чимэдцэеэ, Б.Жавзандулам, МУГЖ А.Бүтэд, М.Найдалмаа, Ч.Амаржаргал, Б.Ганчимэг, С.Вандан, Д.Дуламсүрэн, Н.Чулуунхүү, У.Далантай, Г.Батбаяр, Э.Бүрнээбаяр, С.Батсүх, Ж.Уранчимэг, Н.Оюунчимэг нар болон Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучид оролцох юм.

Тоглолтын сүлд дуу “Амар байна уу?”дууг дуучин О.Баянмөнх, Б.Болдбаатар, Ш.Жимсээ, Ж.Солонго, П.Хан-Уул нар хамтран дуулжээ. Энэ өдөр тайзнаа дуурийн дуучин МУАЖ Б.Жавзандулам, МУГЖ А.Бүтэд, МУГЖ М.Найдалмаа нар “Хан шувуу” дуугаа нэгдэж дуулах нь Монголын соёл урлагийн салбарт өндөр хувь нэмэрээ оруулсан тэдний хувьд залуу хойчдоо үлгэр дууриал болохын нэгэн жишээ юм. Энэ үеэр МУСГЗ Ж.Бямбаа үзэгчдийн сонорыг шүлэгээр мялаах болно. Хүрэлцэн ирсэн үзэгчдийг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хадагтай бүжигчид адуучин хүний жаргалыг магтан хэлхээн сугсарна.

Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Суман гүн” хүнсний үйлдвэр, “MNBC”, “Соёл мед” гоо заслын салон, “Эрдэнэ дизайн” компани ажиллаж азтай үзэгчидийг цагаан сарын баярын ширээг тань чимэх идээний дээж, бусад зүйлээр урамшуулна. Мэдээллийн ивээн тэтгэгчээр телевиз, ФМ радио, сайтууд хамтран ажиллаж байна.

Билетийг 1900-1950 үнэгүй хүргэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99104854, 88033790, 91143850.

 

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …