Улсын Их Хурлын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий найман гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг баталсан.
Хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа нь энэ оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэх юм. Харин 2017 оны 1-р сарын 1-ний өдрөөс 2017 оны 3-р сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд гаалийн албан татварын чөлөөлтөд хамрагдах бараанд ноогдуулсан татварыг аж ахуйн нэгж, иргэнд буцаан олгохоор зохицуулжээ. Дээрх хуулийн төсөлд өөрчлөлт орсноор жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийг дэмжих, хууль эрх зүйн орчин бүрдэж байна гэж хууль санаачлагчид онцолж байна.