Дональд Трампийн тухай сонирхолтой 6 баримт

Америкийн нэгдсэн улсын 45 дахь удаагийн ерөнхийлөгч Дональд Трампийн тухай сонирхолтой зургаан баримтыг энэ удаагийн фото мэдээ булангаараа хүргэж байна.

 

  1. Түүний нэртэй ижил брэндийн цамц   

Дональд Трампийн нэртэй ижил хувцасны бренд Бангладешид үйлдвэрлэгдсэн байна.  Удалгүй Иванка Трампийн нэртэй гутал, үнэт эдлэл БНХАУ-д үйлдвэрлэгджээ.

Дональд Трамп нь гадаадад хэд хэдэн зочид буудал, гольфийн сургалт, албан тасалгааны барилга болон үл хөдлөх хөрөнгийн компанитай аж.

2. Трамп архи

2007 онд Дональд Трамп “Трамп Архи” үйлдвэрлэж гаргажээ.  Гэхдээ түүний  үйлдвэрлэсэн архи амжилттай борлуулагдаж чадаагүй юм.

3. Гурван эхнэртэй ерөнхийлөгч Дональд Трамп 

АНУ-ын улсын 45 дахь удаагийн ерөнхийлөгч гурван эхнэртэй юм.  Анхны эхнэрийн нэрийг нь  Ивана Трамп гэдэг Иванагаас түүний том охин болох Иванка Трамп болон хоёр хүү төрсөн бол хоёр дахь  эхнэр Марла Маплес охин Тиффаниг нь төрүүлж өгсөн байна. Харин одоогийн эхнэр  болох Меланиа Трамп  нэг хүү төрүүлсэн бөгөөд Баррон  хүү нь  10 настай  юм.

Ивана Трамп

Иванатай 1977 онд гэрлэж 1990 онд гэрлэлтээ цуцлуулжээ.

Марла Маплес

Меланиа Трамп

 

4. Трамп Цамхагийн эзэн 

Дональд Трамп нь 1987 онд Трамп Цамхагийн эзэн болжээ.

 

5. Трамп Таж махал казино

Дональд Трамп нь 1990 онд “Taj Mahal”-казиног өөрийн болгов.

 

6. АНУ-ын хамгийн хөгшин Ерөнхийлөгч Дональд Трамп

 Дональд Трамп 1946 оны 6-р сарын 14-нд АНУ-ын Нью Йорк мужид төржээ. Тэрээр өнгөрөгч оны зургадугаар сард 70 нас хүрчээ. Ингээд Дональд Трамп нь  Америкийн Нэгдсэн Улсын  түүхэн дахь хамгийн  хөгшин ерөнхийлөгчдийн 5-дугаарт жагсаж байгаа юм.

 

 

Г.Нараа

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …