Д.Оюунхорол:Төрийн ордонд 20 жил ажиллахдаа хэзээ ч албан өрөөндөө архи дарс ууж байгаагүй

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өнөөдөр төрийн ордонд ойрын үед сошиалаар тараад буй зурагныхаа тухай тайлбар хийлээ.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол: “Миний албан өрөө биш, БОНХАЖЯ-ны ч өрөө биш.  Миний байгуулсан сургуулийн охиныхоо өрөөнд сонгуулийн өмнө авсан зургийг гаргаж тавьсан. Зураг дарах гэхэд битгий гээд гараараа хаалт хийсэн.

Би ямар ч архи дарс уугаагүй. Би ядарсан үедээ чөлөөт цагаараа гитар тоглох дуртай. Улстөрч болсон гээд үүнийгээ орхиогүй. Хаана ч гитар тоглодог. Надад олон ч гитарны цуглуулга бий. Төрийн ордонд 20 жил ажиллахдаа хэзээ ч албан өрөөндөө архи дарс ууж байгаагүй гэлээ.

 

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …