С.Эрдэнэ Л.Гансүхийн асуудлаар прокурорт хандана

 Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Ардчилсан намын  бүлгийн дарга С.Эрдэнэ “Бид  УИХ-ын гишүүн асан Л.Гансүхийн асуудлыг хэлэлцлээ. Түүний өмгөөлөгчөөр дамжин АН-ын бүлэгт захидал ирсэн. Уг захидалд Л.Гансүхийн хоригдох хугацаа дууссан, өр төлбөрөө барагдуулсан, гурван удаа прокурорт хандсан ч хоёр удаа буцсан байгаа юм байна. Гэр бүлийн хүн нь хүнд өвчтэй байгаа зэрэг олон шалтгааныг дурдсан байгаа. Бид бүлэг дээр ярьж бүлгийн гишүүд УИХ-ын гишүүнийхээ хувиар гарын үсэг зурж Улсын ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлэх шийдвэр гаргасан. Бүлгийн улс төрийн албан ёсны байр суурийг одоогоор илэрхийлэх боломжгүй гэж үзээд бүлгийн гишүүдийнхээ хувиар Ерөнхий прокурорт хандахаар боллоо” гэсэн юм.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …