Японд якудза нар чигчий хуруугүй байдаг

4546Зүүн Азийн орнуудад чигчий хуруугаа тасдуулсан хүмүүсийг якудзагийн ги­шүүд гэж үздэг. Учир нь Японы мафийн бүх гишүүн энэхүү ёслолыг дайрч гардаг байна. Японд чигчий хуруугүй байна гэдэг якудзагийн гишүүн байсан буюу одоо ч байгаа гэдгийг гэрчилдэг аж. Юби­зүмэ хэмээх энэхүү ёслолийг төлөөс гэж үздэг ба Якудза нар гэмт үйлдлийнхээ төлөөс болгож хуруугаа тасалдаг байна.Якудза нар зүүн гарын чигчий хурууг бүлэглэлд орсны ёслол болгон эхэлж тасалдаг ч  ихэнх якудзад хэд хэдэн хуруу байдаггүй гэнэ. Якдуза болсон хүн эргээд энгийн амьдаръя гэхэд тасдуулсан хуруу нь  саад болдог учир ойролцоогоор 3000 ам.доллараар хиймэл протез хуруу  хийлгэдэг байна.

Синтаро Хаяши гэгч бүсгүй  мафийн бүлэглэлээсээ гараад шинээр ажилд орох гэж буй, эсвэл гэр бүлийн ёслол, албан ёсны үйл ажиллагаанд өөрийгөө гэмт хэргийн ертөнцөд холбоотой гэдгийг мэдэгдэхийг хүсээгүй хү­мүүст өөрийн хуруунаас ядгархааргүй протез хуруу хийж тусалдаг ба тэрээр үйлчлүүлэгч нараа гурав ангилдаг аж. Эхнийх нь мафийн ертөнцөөс гарч, амьдралаа шинээр эхлэх гэж байгаа хүмүүс. Хоёр дахь нь хүүхдийнхээ хурим, гэр бүлийн үйл ажиллагаанд орохдоо бусдад өөрийгөө мафийн гишүүн гэдгийг нуух сонирхолтой якудза нар байдаг гэнэ. Харин сүүлчийнх якудза гэдгээ нууж таалагдсан бүсгүйтэйгээ уулзах гэсэн нөхдүүд байдаг гэжээ. Японд якудза нар өөрсдийгөө маш сайн нуудаг ба заримдаа  бүх насаараа хамт амьдарсан эхнэр хүүхэд нь хүртэл аавыгаа якудза гэдгийг мэдээгүй явсан тохиолдолч байдаг байна.Ихэнх якудза эрчүүд хуруунуудаа байхгүй гэдгийг нуухын тулд гараа байнга атгаж явдаг аж. Түүнээс гадна якудза нар өөрсдийн шивээсийг далдалж байнга битүү хувцас өмсдөг байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …