Ганц бие эмэгтэйчүүдийн бодлын ялгаа

Бидний эргэн тойронд ганц бие залуухан , нас тогтсон гээд л олон л эмэгтэйчүүд байдаг. Тэр бүгдээс харан ойлгож авсан зүйлсээ та бүхэндээ хуваалцая.

Ганц бие эмэгтэйчүүдийн бодлын ялгаа

20 нас : Засс угаасаа энэ залуугаас салсан ч гэсэн өөр хүмүүс байж л таараа. Энүүгээр дутах бишдээ ямар

25 нас : Эхлээд өөрийгөө хөгжүүлчихье тэгээд л найз залуутай болъё. Найз залууд үрэх цаг зав алга

30 нас : Чи архинд дуртай учраас би чамаас саллаа. Чамтай чамгүй би амьдраад явж чадна.

35 нас : Нөхрийнхөө болж бүтэхгүй байгаа зүйлсийг засаад авъя. Хүүхдүүдээ бодсон ч гэсэн салж хагацаж болохгүй.

40 нас : Нас явсаар л байна. Сэтгэл байхад ямар ч хүн байсан амьдрал болоод л ирнэ.

50 нас : Цайгаа хамт уугаад суух хүнтэй болохүй бол баларлаа шүү.

Дээрх насны эмэгтэйчүүл иймэрхүү үзэл бодолтой байдаг гэнэ. Ойр тойрны хүмүүсээсээ ажиглаад нийцэж байвал үнэн л юм бичиж. Магадгүй таарахгүй , худлаа ч байж мэдэх шүү дээ.

Хэрвээ чи 30-с доош настай ганц бие эмэгтэй бол чамд хэлэх ганцхан өгүүлбэр байна.

“Бүсгүй минь сайхан залуу нас байна ” гэж хэлмээр байна. Чи дундажаар 70 жил амьдаръя гэж бодъё. Чи дөнгөж амьд явах хэсгийнхээ талыг нь л насалсан байна. Цаана нь чамд 40 жил байна. Сурч боловсор , бүх зүйлийг мэдэх гэж оролд, ганцаараа байгаа дээрээ зугаацаж цэнгэ. Сонин санагдаж магадгүй ч энэ үнэн шүү. Чи хүүхэдтэй болчихоод 5 дах өдөр болгоны орой гараад байж болохгүй. Сардаа ганц гарлаа ч гэсэн хүүхдийг чинь харах хүн, мөнгө, чөлөөт цаг гээд л бүх зүйл багасаад ирнэ шүү дээ. Тийм учраас ганц бие байгаа дээрээ ханатлаа зугаацаж цэнгэ. Хамгийн гол нь тохируулах нь чухал шүү. Хамгийн наад захын жишээ чи амьдралынхаа туршид хэдэн номыг бүтнээр нь уншсан байна бодоод үзээрэй. Залуугийн хойноос нэхэл дагал болоод, унан тусан гүйдэг цаг биш шүү хонгор минь. Залуучуудыг таньж мэд, ямархуу харилцаатай хүмүүс ямар зан гаргадаг, ихэнх залуучууд юунд дургүй, дуртай байна мэдээд аваарай. Сайхан боломж.

Хэрвээ чи 40 хүртэлх настай бол чамд  хэлэх өгүүлбэр бол

” Юу вэ хонгор минь чи залуухан шүү. Европод чиний насан дээр амьдрал эд буцалж байдгийг санаарай ” Манай бүсгүйчүүдийн буруу ойлголтуудын нэг бол 20 хүрлээ ” За залуу байна даа ” 30 хүрлээ ” Хөгширч байна шүү ” 40 хүрлээ ” Заза бараг эмээ болчихлоо ” 50 хүрлээ ” Тэтгэвэрээ аваад гэртээ ач зээ нарийгаа хараад сууядаа “

Эмэгтэй хүний 40 нас гэдэг эд бужигнуулж явах нас болохоос эмээ боллоо гээд сууж байх үе биш шүү. Энэ үед ихэнх эмэгтэйчүүд тогтсон ажилтай , мэдлэг боловсролтой , зарим нь байр оронтой болж чадсан байдаг. Энэ эрчээрээ ажиллаад бай хонгор минь чамайг хайрлах ханхүү хаа нэгтээ чамаад нуугдаад байж л байгаа.

Хэрвээ чи 50 настай бол

Хамгийн эхлээд өөрийгөө торд, яагаад нөхөртэй болж чадахгүй байгаа талаараа бодож үзээрэй. Хэрвээ чиний буруутайгаас болоод залуучууд чамтай холбоо тогтоохгүй байвал засах гэж хичээгээрэй. “Single ladies 1 ” киног үзэхэд гэмгүй шүү хэхэ.

Чи ганцаараа ч бай , хостой ч бай хэзээ ч хувь хүн гэдэг өнцөгөө хаяж болохгүй. Хүүхэдтэй , нөхөртэй болсон ч үргэлж өөртөө арчаатай байх хэрэгтэй. Манай эмэгтэйчүүд нөхөргүй байхдаа ” Заа намайг хэн хардаг юм гоёж яадын ” гэж боддог. Харин нөхөртэй болчихоод ” Нөхрөөс өөр хүнд сайхан харагдах ямар шаардлага байна аа” гэж боддог. Энэ бол хамгийн буруу ойлголт.

Эмэгтэй хүн хог асгахдаа ч гоёмсог байх ёстой

Чи үргэлж сайхан байх ёстой. Нөхөртэй болсны дараа сайхан яваа бол хүмүүс эр нөхрийг чинь магтах болно. Хүүхэдтэй болсны дараа сайхан яваа бол чамайг магтах болно. Ганц бие байхдаа сайхан яваа бол заяаны , замын эрчүүд чамтай учрах болно.

Эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …