Дутагдалаа давуу тал болгож чадсан өвөрмөц төрхтэй моделууд

Сүүлийн үед “царай муутай гэж байхгүй, өвөрмөц төрхтэй л гэж байдаг” гэх хэлц моданд ороод байна. Энэ үг Монголд одоогоор шинэхэн “танил” боловч, дэлхийд аль эрт хэрэгжээд эхэлжээ. Солир, арьсны өвчтэй, хөлгүй, намхан, тарган … гээд л өвөрмөц гэх дүр төрхийг бүтээж чадсан бүсгүйчүүд өнөөдөр дэлхийн загварын ертөнцийн нэгэн төлөөлөл болон ажиллаж, амьдарч байна. Тэд бусдад шоовдорлогдож, ад үзэгдэж амьдрахыг бус харин өөртөө итгэж, өөрийгөө бусдаас илүү гэдгийг нотолж, нэр алдарт хүрч байна. 90/60/90 гэсэн харилцааг хамгийн төгс эмэгтэй гэж ойлгодог байсан үе ард хоцорч, бусдаас ялгарах зүйлээрээ бахархаж, түүнийгээ итгэл төгс гайхуулж чадсан бүсгүй л хамгийн төгс нэгэн болж хувираад байна. Тэгэхээр охид минь битгий ич, битгий нуугд өөрийгөө нээ. Дараа нь тэдэн шиг амжилт ол.

 

Шантель Браун-Янг

Тэр төрөлхийн арьсны өвчтэй/пигмент/. Үүнээсээ болж бусдад адлагдаж өссөн. Гэхдээ тэр одоо загварын ертөнцөд өөрийн байр суурийг олсон шилдэг модель болжээ. Тиймээ, тэр дутагдлаа давуу тал болгож чадсан.

 

 

 

Виктория Модеста

 

Латвийн дуучин, загвар өмсөгч Виктория Модеста осолд орж, хөлдөө 15 төрлийн хагалгаа хийлгэж, тайруулахаас аргагүйд хүрсэн. Гэвч тэр өөртөө итгэл итгэлээ алдаагүй. Тиймээс ч одоо олон охидод үлгэр дууриалал болж явна.

 

Эрика Ирвин

Эрика бол дэлхийн хамгийн өндөр загвар өмсөгч. Түүний өндөр 2 метр 5 см.  Түүнийг үлэмж биетэн гэж дооглодог байсан. Гэхдээ л тэр шантраагүй 35 насандаа загварын ертөнцөд хөл тавьсан.

Маша Тельна
Украйны модель. Маша хэтэрхий том нүдтэй. Тиймээс түүнийг харь гаригийн хүн гэж шоолдог байв. Гэвч одоо түүнийг үзэсгэлэн гоод бүгд л татагдаж байна.

Кармен Делль’Орефайс

Нас бол зүгээр л тоо. Үүний баталгаа нь 84 настай Кармен юм. Тэрээр өөрийн насыг үл хайхарч, өөрийн үзэсгэлэнт царайгаар зар сурталчилгааны ертөнцөд цахиур хагалж байна. Дэлхийн загварын сэтгүүлүүд түүний зургийг авч байршуулахаар дугаарладаг болсон байна. Энэ бол өөрийгөө хөгшин гэж гололгүй өөртөө итгэсэн түүний л амжилт.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …