Л.Гансүхийг суллажээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг суллажээ. Тэрбээр магадлангаар суллагдах шаардлагыг хангасан ч түүний материалыг шүүхээс удаа дараа буцаасан талаар өмгөөлөгч нь мэдээлэл хийж байсан.

Улмаар Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Амарбат “Л.Гансүхийг магадланд хамруулахад шаардлага хангаж байна гэж танилцуулсан. Нөгөөтэйгүүр, Төв аймгийн прокурорын газраас танилцах үеэр Л.Гансүх өөрөө бичгээр дахин хүсэлтээ гаргаж өгсөн байна лээ. “Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж. Ингээд прокурор дүгнэлт бичиж материалыг Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн. Одоо шүүх хурлаараа хэлэлцээд хорих ялаас үлдсэн хугацааг нь тэнсэн суллах эсэхийг нь шийднэ” гэж байсан юм.

Харин Төв аймгийн сум дундын шүүх өчигдөр түүнийг магадланд хамруулах эсэхийг хэлэлцэж, улмаас суллах шийдвэр гаргасан байна. Ингэснээр Л.Гансүх эрх чөлөөтэй болж, суллагджээ.

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …