Тавгийн идээний дор гурил будаа хийхийг хориглодог

Монголчуудын цагаан сараар цээрлэх зүйлс:-Бурхан болооочид зориулсан тавгийн идээнд зочид хүрэхийг цээрлэдэг. Цагаан сар өнгөрсний дараа хураахдаа хүртэж, амсалгүй  галын тахилгад өргөдөг.

-Тавгийн идээний дор гурил будаа хийхийг хориглодог

-Тавгийн идээн дээр еэвэн биш өрөм тавьдаг. Энэ нь гэрийн эзний тэргүүн магнайг илэрхийлдэг уичр нүнжигтэй оюунлаг байхыг бэлгэддэг.

-Хөөрөг харшуулж, толгойг нь дарахыг хориглоно.

-Өдрийн цагаар хэвтэж,унтахыг цээрлэнэ. Өвчтэй хүн байлаа ч гийчин ирэхэд босож суугаад, бүсээ бүслэн золгоно.

-Тавгийн идээн дээр боолттой зүйл тавихыг цээрлэнэ. Тухайлбал цаастай чихэр, жигнэмэг тохиромжгүй. Энэ нь тухайн идээг зочид гийчдэд зориулаагүй, идүүлэхгүй гэсэн утга илэрхийлдэг байна.

-Сар шинээр уйлах, хэрэлдэхийг цээрлэнэ. Тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгүй гэж үздэг.

-Битүүний өдөр нохой зодож болохгүй гай гамшиг тохиолдоно гэж үздэг.

-Шинийн нэгэнд эд юмс зээлээр өгөхийг хориглоно. Гарзын үүд нээгдэж, олзны үүд хаагдана гэж үздэг байна.

 

Санал болгох мэдээ

ИЦБХДХ: “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо

​Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны өнөөдрийн (2026.05.20) хуралдаан 12 цаг 19 …