Д.Даваасүрэн: Монгол, Орос, Хятадын гурван талт уулзалт ирэх гуравдугаар сард болно

Гадаад харилцааны яам 2017 оны 2 сарын 14-ний өдөр хэвлэл мэдээллийнхэнд зориулж “Мэдээллийн цаг” зохион байгуулж гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр хийгдэж буй ажлын талаар болон бусад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ОХУ-д хийж буй айлчлалын талаар мэдээлэв. Айлчлалын хүрээнд  Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтай хоёр талын харилцаа, бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар хэлэлцээ хийж, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд А.В.Груздевтэй уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцсон болохыг дурдав.

Түүнчлэн ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд А.В.Груздевтэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, энэ хүрээнд Улаанбаатар хотноо Хөрөнгө оруулалт, зураг төслийн төвийг байгуулах, гурван талын хамтын ажиллагаанд бодлогын зохицуулалт хийх үүрэг бүхий зөвлөл байгуулах асуудлыг судалж үзэхээр тохиролцож, хятадын талтай зөвшилцсөнөөр Монгол, Орос, Хятадын гурван талт уулзалтыг ирэх гуравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсныг дурдав.

Мөн гадаад худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн мэдээлэл хийв. Тэрбээр худалдааг хөнгөвчлөх болон эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийснийг онцолж, худалдааны гол түнш орнуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар танилцуулав.

 ГХЯ

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …