Ким Чен Ирийн ач хүү Францад Их сургуульд суралцана

Kim-Jong-il_2654049b_500x500 Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир агсны ач хүү Францад Их сургуульд суралцахаар болсон байна.
Өдгөө 18 настай Ким Хан Сол одоо Францын Ле Хавр хотын Sciences-Po Их сургуульд суралцах болсон тухай Их сургуулийн ажилтан хэлжээ. Ким Хан Сол өмнө нь Макао болон Боснид суралцаж байсан юм. Тэрбээр Их сургуульд Европ-Азийн харилцааг судлах гэнэ. Европ-Азийн харилцааны ангийн оюутнууд хятад, япон, солонгос, хинди, индонез хэлийг сурах шаардлагатай аж.

Ким Хан Сол хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхөөс аль болох зайлсхийдэг байна. Түүний аав нь Хойд Солонгосын одоогийн удирдагч Ким Чен Уны ах бөгөөд аавынхаа үзэл бодлыг дэмждэггүй байсан учраас эх орноосоо явжээ.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Финланд болон Эстонид их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ

Финланд болон Эстонид дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн 100 жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн …