Ноён Бондгор УИХ гишүүн асан Г.Уянга, мисс Ч. Содтуяа, жүжигчин Отгоо нараар шөнөжингөө нэмнээ оёулжээ

 

 

Дуучин Ноён Бондгор “Малчин түмэндээ хувцсаараа нэмнээ хийж өгч явуулья” хэмээх аяныг санаачлан зохион байгуулж ард иргэдээ уриалаад багагүй хугацаа өнгөрлөө.

Одоогоор сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар багагүй олон нэмнээ цуглараад байгаа бөгөөд маш олон хүн нэгдэж, хувцасаа хандивлаж, зарим нэг нь цугласан хувцсаар нь нэмнээ оёж өгөн аянд нэгдэж байгаа аж.

Тодруулбал, Ноён Бондгорын санаачилсан нэмнээ аянд, Тусгаар тогтнол намын дарга, УИХ гишүүн асан Г.Уянга, Азийн модель агентлагийн захирал Ч. Содтуяа нар нэгдэж өнгөрсөн шөнө буюу гэгээн хайрын баярын өдөр шөнөжингөө нэмнээ оёсон байна.

https://www.facebook.com/NoyonBondgorOfficial/videos/1072732939505581/

https://www.facebook.com/NoyonBondgorOfficial/videos/1072733252838883/

Энэ талаар Дуучин Бондгор өөрийн цахим хуудсандаа, “НЭМНЭЭ аянд маань өнөөдөр өдрөөс өдий шөнө хүртэл ТУСГААР ТОГТНОЛ намын дарга УИХ гишүүн асан Уянга эгч, хар багын найз АЗИЙН МОДЕЛ агентлагийн захирал МИСС Содтуяа хоёр маань нэгдэж оёж байна. буянаа нэмээ” хэмээн нийтэлжээ.

 Дашрамд, Тэрбээр Монголд үйлдвэрлэсэн хувцсаа өмсөж, хилээр орж ирсэн буюу гадаадын хувцас нэгийг ч өмсөхгүй байхыг уриалаад байгаа юм.

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …