–10:00цагаас “Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар” 10 дугаар хороололын Эко констракшны 26 байранд очиж СӨХ-тэй уулзаж иргэдийн гомдлыг шийдвэрлэнэ.
-11:00 цагаас УДБЭ театрт 9-р сарын 4 нь нээлтээ хийх “Норовын намтар” жүжгийн хэвлэлийн бага хурал болно.
–11:00 цагаас Хангарьд ордны 14 давхарт Нийслэлийн ЗДТГ-аас хэвлэлийн бага хурал болно. Хурлаар нийслэлийн ногоон бүсэд Монгол Улсын Ойн тухай хууль, Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчин хууль бусаар олгогдсон 4052 газар эзэмших эрхийг цуцалж байгаа талаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
11.00 цагаас “Mонгол ньюс” дээр Банчин Ойбүрүл Рэнбүүчи Монголчуудын сайн сайхан амьдралын төлөө зарцуулсан нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтынхаа үр дүнг танилцуулна.
11:30-аас Mонгол ньюс дээр Орхон худалдааны төвийн гүйцэтгэх захирал н.Бямбасүрэн тус төвтэй холбоотой хэвлэлээр гарч буй ташаа мэдээлэлд тайлбар хийнэ.
Ugluu.mn