Хятадад хоёр Монгол хүн хар тамхины хэргээр баривчилагджээ

Монгол Улсын хоёр иргэн Хятадын хойд хилийн Эрээн хотод хар тамхи зөөвөрлөж яваад баривчлагдсан талаар орон нутгийн гаалийн албаныхан өчигдөр “Синьхуа” агентлагт мэдээлсэн байна.
Монгол Улсын иргэн Энхжаргал нь өнгөрсөн бямба гарагт  Бээжингээс Улаанбаатар хүрэх галт тэргэнд гар тээшиндээ 72.57 грамм метамфетамин зөөвөрлөн авч яваад цагдаа нарт  баригдсан байна. Тэгвэл  маргааш өдөр нь Эрээн хотын гаалийн хяналтынхан Монголын иргэн Нямжав гэгчийг 53.65 грамм метамфетамин, 0.84 грамм хар тамхины ургамал зөөвөрлөн авч явсныг илрүүлэн баривчилжээ.

Энхжаргалын хувьд 72.57 грамм метамфетамин бодисоо Бээжин хотоос 10500 юаниар худалдаж авснаа хүлээгээд байгаа аж. Харин Нямжавын хувьд тэрбээр  53.65 грамм метамфетамин, 0.84 грамм каннабисаа Бээжин хотод байхдаа 7500 юаниар худалдаж авсан байна. Ямартай ч, тэд хуулийн том хариуцлага хүлээх нь тодорхой байна.

 


Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …