А.Баатархуяг: МАН-ын бүлэг шоконд орсон байна

ОУВС манай ЗГ-ын хүсэлтийг авч хэлэлцээд хамгийн хатуу нөхцөл тулгасан байна. Нэгд санхүүгийн удирдлагаа бүрэн шилжүүлэх, хоёрт санхүүгийн системийн удирдлагуудаа бүрэн солих.
Нөгөө нэг гарц гэж горьдож байсан БНХАУ-ын ЗГ-аас манай зээлийн хүсэлтэд хариу өгөхгүй таг чиг болсон байна. АНУ, гуравдагч орнуудаас хүссэн зээлийн хүсэлтийн хариуд “Танайх арай дэндсэн шүү дээ” гэсэн хариу өгчээ. Ингээд гарах гарцгүй боллоо, нэг бол эдийн засгийн бүх зохицуулалтаа найр тавин өгөх, эсбөгөөс дефолт зарлах.
ОУВС-гаас манай ЗГ яаралтай тусламж хүссэний хариуд тулаад байгаа гадаад өрийн үйлчилгээг Монголын ЗГ төлөх чадвартай, 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, үрэлгэн халамжаа хумь, сохор зоос ч өгөхгүй гэжээ. Төсөв ҮНБ-ний 40 хувьтай тэнцэж байгаа ч үр ашиггүй хөрөнгө оруулалт, элдэв хишиг, тендер, шахаанд үрэн таран болж байгааг сануулсан хэрэг. 60 тэрбумын хариу “санхүүгийн хэлээр” энэ. Хэрэв төсөв тодотгож өрийн төлбөрт тендерийн мөнгийг нь зарцуулбал МАН-ын 65 гишүүн бослого гаргаж ЗГ-аа унагана. Энэ тогтворгүй байдал нь МАН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулна. Улс орон бүрэн хаост орно. Тиймээс МАН-ын бүлэг шоконд орсон байна. Дотроо хүчтэй хагаралдаж эхэллээ. “Үндсэн хууль” өөрчлөх эсэхийг хүртэл ярихдаа тулжээ.
Популистууд “Оюу толгой”-г гацаасан гэж уйлдаг либералуудад хэлэхэд тус компани 3 тэрбум ам.долларын борлуулалт хийснээс монголд оногдсон нь 200 сая ам.доллар. Нөгөө үр ашгийн 55 хувь гэдэг үлгэр, одоогийн байдлаар 6,7 хувь л байгаа нь их юм шив. Энэ бол Ч.Сайханбилэгийг түүхэнд гарцаагүй үлдээх үзүүлэлт боллоо. Шанзав Бадамдорж ч түүний хажууд бүдгэрэх нь дээ. 65 гишүүнтэй тогтвортой ЗГ-ийн бүтэн жилийн ажлын үр дүнг товч дүгнэхэд ийм байна.
Удахгүй дэлгэрэнгүйг толилуулна. Гарц зааж өгдөг гэж хуучны төрийн зүтгэлтнүүд шүүмжилдэг тул гарцгүй бичих гэж мачийж байна даа. Ер нь яасан ч гэж эдэнд ач санах вэ? Биднийг зөвлөхөөр эхлээд ойлгодоггүй, мууллаа гэж хөлснийхнөөрөө дайруулаад бахаа хангадаг, тэгж тэгж эцэстээ ойлгоод яг тэгж хийдэг, гэхдээ ямагт хоцорч ойлгож цаг алддагаас бодлогоо ч алддаг. Өнөөдөр цаг мөнгөнөөс үнэтэй атал бүтэн жилийг алдлаа. Илжигний чихэнд хийсэн алт сэгсрэхээр ус л болдог юм. Өмнө нь Ганаа ах ч бас сануулж л байсан.
Үүнийг бас уншаарай… https://ganaa.mn/2013/10/02/agdyayay/
А.Баатархуяг

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …