”Автобусны тасалбар 500 төгрөг болж нэмэгдлээ” гэх мэдээлэл 2013 оны 08 сарын 20-ны өдрөөс эхлэн сайтуудаар тарж эхэлсэн энэ нь буруу ташаа мэдээлэл болохыг Нийслэлийн тээврийн газраас мэдэгдлээ.
Одоогийн үйлчилж байгаа 400 төгрөгний тарифыг 2011 оны 07 сарын 26-ны өдрөөс хойш батлан хэрэгжүүлж байгаа ба өнөөдрийг хүртэл үнэ тариф-д ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна.
Харин 500 төгрөгийн шар тасалбарын хувьд ашиглагдаад удаж байгаа ба “Хот орчимд” гэсэн тэмдэглэлтэй байдаг гэнэ.
Энэхүү шар тасалбартай андуурч иргэд Автобусны тарифыг өсөх нь гэсэн буруу ташаа ойлголттой болсоныг Нийслэлийн тээврийн газрын мэргэжилтнүүд онцоллоо.
Ugluu.mn