Г.Алтантүрүү амласандаа хүрлээ

Танайд хоноё нэвтрүүлгийн хөтлөгч сэтгүүлч Г.Алтантүрүү өнгөрсөн сард Танайд хоноё нэвтрүүлгээрээ Хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн асрамжийн газарт хоносон билээ. Энэ үеэр тус асрамжийн газарт амьдардаг Жак гэдэг  хөгжлийн бэрхшээлтэй иргэнд өөрийн хүүхдийнхээ тоглоомоос авчирч өгнө гэж амласан  юм.

Хөтлөгч Г.Алтантүрүү амласандаа хүрч  Жакд хүүгийнхээ тоглоомыг авчирч өгч Жакыг баярлуулжээ. Энэ талаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын дарга н.Саранбаатар өөрийн цахим хуудсандаа Алтантүрүү маань Жакад маань амласан тоглоомоо авчирч өгч Жак маань мөнч их хүлээсэн гэнээ Алтантүрүү нь их уучлал гуйлаа гэж нийтэлжээ.

 

Г.Нараа


Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …