Н.Алтанхуягийг баривчлах уу

267d970b0570f1970157d22496f15aaa.JPG

 

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг дуудаж байцаалт авах үеэрээ прокурорын тогтоол гаргаж цагдан хорьсон. Тэгвэл тус өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас ч мөн байцаалт авахаар дуудаад байсан юм. Гэсэн ч тэрбээр Хөвсгөл аймагт явж таарсан тул өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдүүлэг авах хугацааг сунгаж өгөхийг хүсчээ.

Түүний өмгөөлөгч Л.Баасандоржийн хэлснээр, Н.Алтанхуяг өнөөдөр өглөө /2017.02.23/ 10:00 цагт мэдүүлэг өгөхөөр АТГ-т очно гэжээ. Түүнийг оны өмнө, оны дараа гээд  хоёр удаа дуудаж  мэдүүлэг авч байсан бөгөөд энэ удаа түүнийг баривчилж магадгүй гэх таамаг байна. Учир нь өчигдөр түүний эзэмшлийн “Хаан жимс”, “Мах Экспорт”, чацарганы шинэ үйлдвэр “Хуба Хаяа” зэрэг компаниудад нэгжлэг хийсэн нь мөрдөн шалгах ажиллагаа эрчимжсэний илрэл гэж харагдаж байна.

Нөгөө талаас хууль хяналтын байгууллагаас улстөрийн нөхцөл байдлаас үл хамааран мөрдөн байцаалтын ажиллагааг хуулийн хүрээнд явуулж байгаа гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Хэдий тийм ч энэхүү ажиллагааг Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэх мэдээлэл олонтаа цацагдаж байна.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …