Г.Золбоотыг МУГЖ цол тэмдгээр шагнахаар болжээ

“Шилдэг өнгө” продакшны жүжигчин Гомбын Золбоотыг танихгүй хүн бараг  байхгүй биз. Түүнийг урлагт зүтгэсэн нэр их хөдөлмөрийг үнэлэн  Монгол улсын гавьъяат цол тэмдэгээр шагнагдахыг  олон хүн хүссэний  эцэст    Алтан унжлагат тахиа жилийн босгон дээр МУГЖ цол тэмдэгээр энгэрээ мялаалахаар боллоо.

Жүжигчин Гомбын Золбоот анхны  уран бүтээл зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Бүлээн нурам”МУСК тоглосноос хойш урлагт хорь жил урлагт зүтгэжээ.

Түүний тоглосон дэлгэцийн уран бүтээлүүдийг дурдвал: “Дусал нулимс юу гэж хэлсэн бол”, “Үхэж үл болно” “Чингис хаан”, “Уулын хөх сүүдэр”, “Тусгай салаа” Мойлхон”, “Аравт”, “Маш нууц”, “Ээж”,  “Аз жаргалын шок”, “Хуримын сюрприз” болон Долоон бурхан харвадаггүй зэрэг түүхэн уран бүтээлүүдэд гол ба туслах дүрүүдийг бүтээн ажилласан байдаг. Тэгвэл түүний энэхүү нэр их  хөдөлмөрийг үнэлэн  Монгол улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнахаар болжээ.

 

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …