Өчигдөр ШУТИС-ийн “Online” хурлын танхимд “Хамт олонд түшиглэсэн соёлын биет бус өвийн бүртгэл” үндэсний долоо хоногийн сургалт эхэллээ. Энэхүү сургалтыг Японы итгэлцлийн сангийн дэмжлэгээр Соёл, спорт, аялал жуулчлалын яам, түүний харъяа Соёлын өвийн төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран зохион байгуулжээ.
Тус арга хэмжээнд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын ЕНБДГ. Жаргалсайхан, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Шимизу Taкeнoри, ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн хатагтай Биатрис Калдун, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын соёлын төсөл хариуцсан мэргэжилтэн ноён Жульен Гленат, ЮНЕСКО-ийн Парис дахь төвийн төлөөлөгч хатагтай Барбара Торглер, олон улсын ажиглагчаар Хятадын урлагийн Академийн урлаг утга зохиолын онолын профессор ноён Чен Фейлон, ЮНЕСКО-гийн Ази-Номхон далайн бүсийн Соёлын биет бус өвийн олон улсын сургалтын төвийн судлаач хатагтай Ян Най, туслах судлаач хатагтай Шу Мингжи нар оролцлоо.
Сургалт энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Токио дахь Бодлого судлалын үндэсний хүрээлэнгийн профессор хатагтай Норико Айкава, Сингапур улс дахь Милоу студийн Өвийн төсөл ба харилцаа холбооны хэлтсийн дарга хатагтай Сюзанн Ог нарын олон улсын экспертүүд удирдан явуулна.
Д.Эни Ugluu.mn