Ерөнхий сайдад эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг прокурор өнөөдөр шийднэ

ЕСМАН-аас өнгөрсөн сарын 30-нд Ерөнхий сайд Н.Алтанхуягыг АТГ-аар шалгуулах өргөдөл хүргүүлсэн. Тухайн үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн “Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш 19 хоногийн хугацаанд нягталж, хариу өгөх журамтай” хэмээн тайлбарлаж байсан.

Тэгвэл энэ хугацаа дууссан бөгөөд хэрхэн шийдвэрлэхээр болсныг АТГ-ынхнаас лавлахад “Гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш тодорхой хугацаанд нягталсан. Өчигдөр шалгасан материалуудаа прокурорын байгууллагад танилцуулсан. Прокурор өнөөдөр шийдвэрээ гаргах байх” гэсэн юм.

Хэргийг эргэн сануулахад МАН-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компанийн тендерт дүүгээ оролцуулж, ашиг сонирхолын зөрчилтэй үйлдэл гаргасан хэмээн үзэж АТГ-т хандсан юм.

Д.Гэгээ Ugluu.mn

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …