Налайхад гар аргаар нүүрс олборлохыг хориглохоор боллоо

Налайхын бичил уурхайн аюулгүй байдлыг хангах үүднээс энэ сарын 20-ны өдрөөс эхлүүлэн уурхайн амуудыг түр хааж, нүүрс олборлолтыг зогсоохоор боллоо. Өвлийн улиралд газар хөлдүү байх үед нүүрс олборлох нь харьцангуй аюул багатай ч хавар газар гэсэх үед уурхайн гүнд нуралт үүсэх магадлал өндөр байдаг аж. Тиймээс жил бүрийн гуравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл нүүрс олборлохыг хориглодог. Одоогоор тус дүүрэгт есөн компани гэрээний дагуу нүүрс олборлож байгаа юм байна. Тэдгээр компани хувь хүмүүстэй гэрээ байгуулан аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын асуудлыг хариуцан ажилладаг юм байна.

 


Санал болгох мэдээ

“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрчээ

Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий …