Ердийн арьс: Харахад өнгөлөг, нүх сүвгүй, өөрийгөө хамгаалах чадвартай, эрүүл арьс
Хуурай: Нүх сүв нь үл мэдэгдэм, угаасны дараа таталддаг, үрчлээс үүсэх хандлагатай, сэвхтэмтгий, толигордуу арьс
Тослог: Нүх сүв нь тэлсэн, тосон гялгар үүссэн, заримдаа хар батга гэх мэт үрэвсэл гарсан, зузаан
Холимог: Ихэвчлэн дух, хамар, эрүүгээрээ тослогтсон, нүхжилттэй, батга гарамтгай. Бусад хэсгээрээ хуурайшсан, эсвэл ердийн хэв шинжтэй.
Эмзэг мэдрэмтгий арьс: Гадны таагүй нөлөөнд амархан цочирч улайлт өгдөг, хорсдог, харшимтгай, арьсны зарим хэсгээр хялгасан судас тэлсэн, үрэвссэн
Мөн хүний арьсны нэг том онцлог бол нүдний эргэн тойронд тосний булчирхай байдаггүй бөгөөөд үүнээс улбаалж нүдний үрчлээ, уутанцар амархан үүсч эхэлдэг байна. Тиймээс нүдний арчилгаа тусгайчлан хийгддэг юм. Нүдний арьсыг нүдэнд зориулсан тусгай тосоор өглөө орой бүр тослож тэжээлээр баялаг байлгаснаар та нүдний үрялээнээс урьдчилан сэргийлж болно.
Арьс арчлах үе шат
Цэвэрлэх: Шингэн савангаар холимог, тослог арьсны, сүүн шингэнээр ердийн, хуурай, мэдрэмтгий арьсны өнгөн бохирдлыг арилгана.
Чийгшүүлж сэргээх: Тамиржуулагч шингэн (Тоник) нь арьсны гүн бохирдлыг цэвэрлэж, арьсыг чийгшүүлж, нүх сүвийг агшааж, тэжээл өгч, өдөр, шөнийн тосонд арьсыг бэлтгэж өгдөг. Мөн арьсны чийгийн түвшинг тэнцвэртэй байлгадаг.
Чийгшүүлж хамгаалах үе шат: Өдрийн тос, гель, крем, лосьон, флюд
Гель – Ургамлын шүүсэнд суурилагдсан бүтээгдэхүүн
Крем – Ургамлын тосонд суурилагдсан бүтээгдэхүүн
Лосьон – Гель, кремийн нэгдлийг хэлнэ.
Флюд – Арьсыг тэнцвэржүүлэх, чийгшүүлж хамгаалах үйлчилгээтэй бөгөөд ихэвчлэн холимог, тослог арьсанд хэрэглэнэ.
Нэмэлт арчилгаа:
Гуужуулагч: 18 наснаас эхлэн арьсны өнгөн давхрага 21-28 хоногт гуужиж шинэ эд эс төлждөг. Гуужуулагчийг холимог, тослог арьстай бол 7 хоногт 2 удаа, бусад арьсанд 7 хоногт 1 удаа хэрэглэнэ. Нүүрээ цэвэрлэсний дараа чийгтэй арьсан дээрээ гуужуулагчаа дух, хамар, эрүүний хэсэгт түрхээд нүүрний иллэгийн шугамын дагуу 30-40 секунд иллэг хийнэ. Дараа нь усаар угааж авна. Үсэндээ, зовхиндоо, уруулдаа хүргэж болохгүй. Нэг газраа хэт удаан иллэг хийж болохгүй. Оройн цагаар гуужуулагчийг хэрэглэх нь илүү тохиромжтой.
Маск: Арьсыг шаардлагатай амин дэмээр тэжээж өгдөг.
Крантны ус, гар нүүрийн энгийн саван нь арьсыг хуурайшуулж, загатнуулж, улмаар үрэвсүүлэх талтай. Гоо сайхны толь болсон нүүр царайгаа сайхан байлгах хамгийн энгийн бөгөөд хамгийн эхний алхам болох нүүр цэвэрлэгээндээ анхаарал хандуулдаг байх нь чухал. Таны нүүр цэвэрхэн, зөөлөн, чийглэг арьстай байх, батга, үрэвсэлгүй, цаашид ч гадны элдэв нөлөөнд өртөхгүй, үрчлээтэхгүй байх эсэх нь арьсандаа тохирсон нүүр цэвэрлэх бүтээгдэхүүн хэрэглэж заншихаас шууд хамаарна. Батга, үрэвсэлтэй, үрчлээтэж буй, хуурай, тослог, холимог, эмзэг… гэх мэт маш олон төрлийн асуудалтай арьс бүрт тохирсон нүүр цэвэрлэх бүтээгдэхүүнүүд байдаг.