АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай анхны мэдэгдлээ хийв

АН-ын удирдлагууд сүүлийн үед асуудал болоод Баянзүрх дүүргийн Засаг даргын асуудал болон Дүнжингарав уралдааны талаар мэдээлэл хийлээ.

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай: “Өнгөрсөн өдрүүдэд МАН-ынхан дэндүү их өрөөсгөл тайлбар хийлээ. Дээр нь хууль бус зүйлийг таслан зогсоох ёстой цагдаагийн байгууллага эрх баригчдын гар хөл боллоо. Тиймээс Ардчилсан нам ЦЕГ болон Улсын Ерөнхий прокурорт энэ талаараа тайлбар хийх шаардлагыг хүргүүлээд байна. Ардчилсан ёсонд бүдүүлгээр халдаж байгаа энэ үйлдлийг Ардчилсан нам хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.
Мөн шүүхээр хориглоод байхад Дүнжингарав уралдааныг зохион байгууллаа. Хууль дүрмийг уландаа гишгэлээ. АН уламжлалыг дээдэлдэг. Гэхдээ уламжлалаар түрүү барьж хэдхэн хүний эрх ашгийн төлөө хүүхдийн эрүүл мэндээр тоглож байгаа асуудлыг хэрхэвч зүгээр өнгөрөөж болохгүй . Энэ уралдаантай холбоотой ямар нэгэн асуудал гарвал Морин спорт уяачдын холбооны тэргүүн, УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэдгийг онцолж хэлмээр байна” гэсэн юм.

Мөн Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл: “Засаг даргыг хүчээр томилж байна. Үндсэн хуульд засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэж заасан. Хууль бусаар булаахыг нь хориглосон. Үүнийг эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг. Гэвч шүүх эрх мэдэлтэй нь хамт булааж байна. Шүүхийн засаглал, хараат бус байдалд нөлөөлж байна. Түүгээр ч барахгүй хууль бус зүйлийг таслан зогсоох цагдаагийн байгууллага нь үүнд дэмжлэг үзүүлж байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж намынхандаа хандаж засгийн эрхийг хууль бусаар булааж авч болохгүй гэдгийг сануулсан байсан. Бид бүх шатны хууль хяналтын байгууллагаар шалгуулна. АН үндсэн хуулиа хамгаалж тэмцэнэ” гэжээ.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …