АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн сонгуульд 700 орчим хүн өрсөлдөх төлөвтэй байна

 

Ардчилсан намын шинэчлэлийн ажлын хүрээнд намын бүх шатны сонгуульт албан тушаалтнуудын сонгууль болж байгаа билээ. Мөн үүнтэй холбоотойгоор гишүүдийн шинэчилсэн бүртгэл давхар явагдаж байгаа юм. Намын сонгуульт албан тушаалтан гэдэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга нар, Үндэсний бодлогын хорооны гишүүн зэрэг албан тушаал орж байгаа. Уг сонгуульд өрсөлдөх хүмүүс тодорхой хэмжээний дэнчин төлж оролцоно. Тухайлбал, ҮБХ-нд өрсөлдөх сонирхолтой хүмүүс гурван сая төгрөгийн дэнчин төлөх юм. Одоогийн байдлаар ҮБХ-ны 380 суудлын төлөө 700 орчим хүн өрсөлдөх төлөвтэй байна. Түүнчлэн намын гишүүд эдгээр сонгуульд оролцохдоо гишүүнчлэлийн татвар болох 1200 төгрөгөө төлж, саналын эрхээ баталгаажуулах юм. Бүртгэлийн ажил 40 орчим хувьтай явж байгаа бөгөөд энэ сарын 13-ны өдрөөр дуусгавар болох юм байна.

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …