Хүүхэд хулгайлахыг завдсан этгээдийг баривчилжээ

Монголд гэгээн цагаан өдрөөр хүүхэд хулгайлахыг завдсан гэмт хэрэг гарч, олон нийт ялангуяа эцэг эхчүүдийг айдаст автуулаад байна. Иймэрхүү төрлийн гэмт хэрэг мэр сэр гардаг ч энэ удаагийн хэргийн үйл явц олон нийтийн сүлжээгээр тархсан нь иргэдийг илүү ихээр цочроогоод байна.

Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдүүдээ, мөн дунд сургуулийн сурагч охиддоо тавих анхаарлаа сайжруулахыг уриалмаар байна. Хэргийг сануулахад, энэ сарын 7-ны өдөр нэгэн дунд сургуулийн сурагчийг үл таних эрэгтэй хүн аманд нь бор зүйл чихэн хулгайлж авч явахыг завдсан юм.

Уг үйл явдал Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр 11-р хороололд болсон бөгөөд гудамжны камерт бичигдэн үлджээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд гэмт этгээдийг хэн болохыг тогтоож, баривчилсан тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн мэдээллээ. Мөн гэмт этгээдээс байцаалт авч эхэлсэн байна. Түүнчлэн цагдаа нар хүн хулгайлах гэмт хэргийн золиос болох шахсан хүүгээс мэдүүлэг авчээ. Хэрвээ хэрэг гарах өдөр хохирогч хүүгийн байрных нь эгч азаар тааралдаж, гэмт этгээд хүүг орхиж зугатаагаагүй бол бүр ч илүү ноцтой зүйл болох байсан нь мэдээж.

Одоогийн байдлаар хүүгийн ам руу үл мэдэгдэх бор зүйл чихсэний улмаас цусаар бөөлжиж ухаан нь балартсан байдалтай байгаа аж. Тиймээс гэгээн цагаан өдөр гэлтгүй болгоомжлохыг анхааруулж байна.

 


Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …