Д.Баттулга Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөнө

Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшихээр Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга дотоод сонгуулийн хороонд өчигдөр мэдүүлгээ өгч, нэр дэвших эрхээ баталгаажуулжээ.
Тэрбээр хэлэхдээ, Миний бие энэ намыг үүсгэн байгуулагдсан үеэс гишүүнээр элссэн. Би Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын даргыг 16 жил, НИТХ-ын даргаар дөрвөн жил ажиллалаа. 1996-2000 он хүртэл МоАХ-ны ерөнхийлөгчийн албыг тус тус хашсан туршлагатай.
Намынхаа шинэчлэлийг түргэтгэе, шинэчлэлийг Нийслэл, дүүргээс эхэлье. Энэ ажлыг манлайлан хийж чадна хэмээн намын даргад нэрээ дэвшүүлж байна” гэжээ.
Дашрамд дурьдхад, Ардчилсан намын  бүх шатны сонгуулийн бүртгэл гуравдугаар сарын 13-ны өдрийн 16:00 цагт дуусах юм.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …