Galaxy S8 дөрөвдүгээр сарын 21-нд худалдаанд гарна

   

БНСУ-ын Самсунг корцораци “Galaxy” загварын утасныхаа сүүлийн хувилбар болох “Galaxy S8” утсыг дөрөвдүгээр сарын 21-ний өдөр дэлхийн зах зээл дээр нэгэн зэрэг борлуулж эхлэхээр болжээ.

    Харин өөрийн орны хэрэглэгчдээс дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн урьдчилсан захиалга авч, 21-ний өдөр гар дээр нь өгөх юм байна.

    “Galaxy S8” утасны үнэ одоогоор тодорхой биш байгаа ба дунджаар 1 сая орчим вон буюу Монгол мөнгөөр 2 сая орчим төгрөгийн үнэтэй байх аж.

    Уг утасны талаарх бусад дэлгэрэнгүй мэдээллийг нууцалж байгаа бөгөөд утас дэлхийн зах зээл дээр борлуулагдаж эхлэх өдөр тусгай нээлт хийх юм байна.

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …