Аялагчид нэг л хэвийн зочид буудлаас залхаж эхлээд байна. Дөрвөн хананы дунд ор, ширээ, сандал зэргээс өөр зүйлийг аялагчид хүсэх болжээ. Тэд хүний санаанд багтамгүй бүтээн байгуулалт, шинэ содон зүйлийг олж үзэхийг ихээр хүсч, энэ нь зочид буудлын эздийг шинэ содон зүйлс барьж байгуулахад хүргэж байгаа билээ. Содон зүйлсэд аялагчид мөнгөө харамлахгүй.
Тэгвэл дэлхий өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулдаг хачирхалтай, гайхшрал төрүүлэм, сонин, содон 14 зочид буудлыг танилцуулж байна.
Арабын Нэгдсэн Эмират улс Бүрж Аль-Араб
Бүрж Аль-Араб зочид буудал нь Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод байрладаг. Тансаг зэрэглэлийн энэ зочид буудалд хоноглоход дээдсийн хэмжээний төлбөр төлнө. Гэхдээ л нь энэ үнэ цэнэ юм. Далайн эргээс 280 метрийн зайд хиймэл арал дээр байгуулжээ. Даруулт завны далбаан хэлбэртэй энэ барилга холоос гайхамшигтай харагддаг.
Английн гэрэлт цамхагт байрлах зочид буудал
1815 онд Шотландын Карсюл хошуунд далайчдад их газраас дохио өгөхөөр энэ гэрэлт цамхагийг барьжээ. Одоо бол энэ гэрэлт цамхагийг зочид буудлын зориулалтаар ашиглаж байгаа. 1994 оноос шинэчлэн засварлаж, бүх зүйлсийг нь автоматжуулсан байна.
Коста-Рикагийн “нисдэг” зочид буудал
“Нисдэг” гэхээр ниснэ гэж андуурч болохгүй. 1965 оны “Боинг-727” онгоц Коста-Рикагийн “Мануэль Антонио” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мөнхийн зогсолтоо хийсэн. Харин мөнхийн зогсолтоо хийсэн онгоцыг ашиглаж, нэмэлт байгууламжууд барьж, ой модон дундах ийм сонирхолтой зочид буудлыг бий болгосон байна.
Швейцарийн Андорра “Мөсөн” зочид буудал
Энэ төрлийн буюу цасаар барьсан зочид буудал Швед, Канад зэрэг улсуудад байдаг. Гэхдээ л Андоррагийн “Мөсөн” зочид буудал тэднээс ялгаатай. Нэг өрөө зургаан хүний багтаамжтай. Энэхүү байгууламжийг барихад 3000 тонн цас ашигласан байна. -40 градуст хосуудыг хэрхэн тав тухтай, романтик байлгах тал дээр маш сайн анхаарсан байна.
Шведийн модон дундах зочид буудал
Монголд модон дунд байрлах зочид буудал, амралтын газрууд олон. Гэхдээ л Шведийн энэ зочид буудал нь тэднээс ялгаатай. Уран зөгнөлт болоод байгалийн сайхныг хослуулснаараа онцлог давуу талтай. Зургаан төрлийн содон байшингууд бий. Тэд өөр өөрсдийн гэсэн онцлог ялгаатай. Нисдэг таваг, урц гээд л аялагчдын сонирхлыг яалт ч үгүй татсаар байгаа юм.
Их Британийн “Кастли” зочид буудал
Их Британий хуучны цайз, орднууд бүгд л хөрөнгөтнүүдийн гарт очсон. Тэгвэл энэ цайзыг зочид буудал болгон засварлаж, аялагчдыг татдаг болсон байна. Засварласан гэхээсээ хуучнаар нь ашиглаж байгаа гэвэл илүү оновчтой. Задгай зуух, эздийн хуучин хөрөг, хоргодсон сүнс чөтгөр нь хүртэл хуучнаараа… Британийн сүнснүүд цайздаа хоргодсон гэх яриа байдаг байна. Энэ цайзын хувьд 900-гаад жилийн настай. Gatwick нисэх буудлаас 56 км яваад хүрдэг байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу