НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Золбоог сонголоо

 

НАМЗХ-ын Бага хурлын III хуралдаан өнгөрөгч өдөр “Тусгаар тогтнолын ордон”-д боллоо. Энэхүү хуралдааны үеэр бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Золбоог сонгосон байна.   Түүнд УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч  Г.Тэмүүлэн тамгыг нь гардуулж, амжилтыг хүслээ.

“Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо” нь 1997 онд байгуулагдан бөгөөд 20 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа 70 гаруй мянган гишүүн, дэмжигчтэй, нийслэл, 21 аймаг, 9 дүүрэгт нийт 30 гаруй салбар холбоодтой үндэсний хэмжээний залуучуудын, төрийн бус байгууллага болж чадсан билээ.

Санал болгох мэдээ

Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр …