АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдсоныг УДШ бүртгэв

Ардчилсан намын VI, VII Их хурлаар “Намын даргад нэр дэвшигчдийн сунгаа зарлах”, “Намын даргын дотоод сонгууль зохион байгуулах”, “Үндсэн дүрэмд хэсэгчилсэн нэмэлт өөрчлөлт оруулах” зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж баталсан. Их хурлаас гарсан эдгээр шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргын сунгаа, сонгуулийг зохион байгуулж, бүх гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар Ардчилсан намын даргаар Содномзундуйн Эрдэнэ сонгогдсон. Энэ дагуу АН-ын ХЭГ-аас Улсын Дээд шүүхэд хандсаны дагуу Улсын Дээд шүүх энэ асуудлыг хэлэлцээд АН-ын даргаар Содномзундуйн Эрдэнэ сонгогдсоныг бүртгэж авсанаа мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …