Асашёорюү Дагвадорж, Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ нарын хүмүүс АН-ын дотоод сонгуульд өрсөлдөнө

Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүнд өчигдөр нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг гардуулсан. Эдгээр 565 хүний 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол 54 нь нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөхөөр нэр дэвшиж буй юм.

Нийслэлийн АН-ын даргад Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Д.Түвдэндорж, асашёорюү Д.Дагвадорж, дэд сайд асан Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Ц.Элбэгдоржийг хүү Э.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамгайбаатар, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар нэр дэвшиж байна.

Тэдэнд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь АН-ын дарга С.Эрдэнэ болон Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нарын хүмүүс Монголын нууц товчоотой хамт гардуулан өгсөн юм.

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэд жигүүр байгуулагджээ

Уржигдар буюу 2025 оны 12 дугаар сарын 20 -ны бямба гарагт Корпорайт зочид буудалд Иргэний …