Хонь малын цусыг монголчууд голдуу гэдсэнд цутгаж иддэг. Ердөө жилийн дөрвөн улиралд цутгадаг ч олонх нь өвлийн идшиндээ цутгасан гэдсээ хэсэглэн зайдаслаж хөлдөөж хадгалан иддэг бол заримдаа чанасан зайдсаа татаад, бууз боож иддэг. Цусан бууз нь өвөрмөц амттай бөгөөд шим тэжээл сайтай байдаг ажээ. Энэ тухай Хастуяа эмч хэлэхдээ:
– Малын цус бол цусан ээдэн болон олон төрлийн бичил элемент, цусан ээдэнгийн уураг зэрэг гол уургийн төрлийг хангадаг. Мөн өвчин эсэргүүцэх чадвартай байдгаас биеийг чийрэгжүүлэх хүнс болно. Малын цусаар хийсэн хоол нь төмрийн дутагдлаас сэргийлэх, бие махбодыг харшлаас хамгаалахад тустай юм. Гэвч газар газрын цусан бууз хийх арга, амтлагч, хольц ногоо нь адилгүй учраас амт, шим тэжээл, үйл хэрэг нь ч адилгүй байдаг гэлээ.
Эрт үед монголчууд байнга зайдас иддэгээс цус багадалт өвчин бараг байгаагүй. Энэ нь байгалийн болон амьтны гаралтай жинхэнэ уураг бүтээгдэхүүнийг хоол хүнсэнд өргөн хэрэглэсний ач тус байх боломжтой.
Цусан бууз нь их өл шимтэй хоол учраас ойр ойрхон, хэтрүүлж идэх нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг юм. Хастуяа эмч:
– Цусан буузыг үргэлж иддэггүй. Голдуу өвөл хаврын улиралд хааяа хийж иддэг. Цусан буузыг үргэлж идэх буюу нэг удаа ихээр идэх нь эрүүл мэндэд ашиггүй юм. Учир нь цусан бүтээгдэхүүн нь халуун чанартай тул хуучирсан халуун, архаг өвчнийг амархан хөдөлгөдөг. Иймээс хэтэртэл идэхээс татгалзах хэрэгтэй хэмээн зөвлөв.
solongonews.mn