АНУ-д аялан тоглолтоор очсон Монгол циркчин охин бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ явдал өнгөрөгч 15-ны өдөр болсон бөгөөд эх сурвалжийн мэдээллээр талийгаач охин “Циркиус Монголиа” компанийн циркчин байсан аж.
Монгол циркчин охин АНУ-д амиа алдсантай явдалтай холбогдуулан энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Монгол циркчин АНУ-д амиа алдсан нь үнэн. Гэхдээ ар гэрийнхэн нь биднээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байхыг хүссэн” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Ч.Хатанбаатар захиралтай “Циркиус Монголиа” компанийн жүжигчид хамтлагаараа АНУ-д аялан тоглолт хийхээр тус улсыг зорьсон бөгөөд одоогоор хамтлагийн захирал бусад гишүүдийн хамт АНУ-д байгаа аж.