Ц.Элбэгдорж НҮБ-ын ЕНБД-ын тусгай элч Жан Тодыг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан тусгай элч, Олон улсын Автомобилийн холбооны ерөнхийлөгч Жан Тодыг хүлээн авч уулзав.

Ноён Жан Тод Монгол Улсад айлчилж буй энэ хугацаандаа Зам, тээврийн хөгжлийн яам, Замын цагдаагийн алба зэрэг газруудад ажиллажээ.

Тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлууд болон хамтын ажиллагааны чиглэлээр дээрх байгууллагуудын удирдлагатай ярилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон байна. НҮБ-аас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жилүүд” болгон зарлажээ. Монгол Улс НҮБ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлын холбогдолтой суурь конвенциудад нэгдэн ороход НҮБ-ын зүгээс дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн талаараа ноён Жан Тод Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хэллээ.

Санал болгох мэдээ

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

​Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болсон/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …