Өндөгний ач тус

Та хөргөгчинд байгаа өндгөөрөө хоол хийхээс гадна гоо сайхандаа ашиглаж болох нь ээ. Ингээд өндгөөр нүүр болон үсээ арчлах найман аргыг сонирхуулъя.

1. Арьс чангалах – өндөгний цагааныг салган авч хөөсөртөл нь хутгаад нүүр, хүзүүгээрээ түрхэж бүрэн хатахаар нь угаана. Маш үр дүнтэй, нүхжилт багасгах арга шүү.

2. Нүдний хавдрыг буулгах – цагаан, шарыг нь сайтар хольж хутгаад жижиг багсаар нүд орчмын хавдсан арьсанд түрхэн хатаагаад угаана.

3. Тослог арьсны маск – овъёос, өндөг хоёрыг 1:1 хэмжээтэй хольж хутгаад нүүр, хүзүү дээр тавьж хатаана. Тэжээл өгч, чангалах үйлчилгээтэй.

4. Хуурай арьсны маск – өндөг, оливын тосыг 1:1 харьцаатай хольж хутган нүүр, хүзүү, үсэндээ ч тавьна

5. Ядарсан арьсыг сэргээж гялалзуулах маск – өндөгний шар, тараг хоёрыг сайтар холиод нүүр, хүзүүнд түрхэнэ.

6. Цайруулж, арьсны өнгийг засах маск – өндөгний цагаан, зөгийн бал хоёрыг сайтар холиод шаардлагатай хэсгүүдээр түрхэнэ.

7. Үсний маск – оливын тос, тараг, өндгийг 1:2:2 харьцаатай сайтар хольж хутгаад үсэндээ түрхэн хэсэг хугацааны дараа угаана.

8. Үс гялалзуулах маск – лимоны шүүс, өндгийг 1:1 харьцаатай хольж хутгаад үсэндээ түрхэж хагас цагийн дараа угаана.

Эх сурвалж: Solongonews.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …