2010 оны Монголын миссээр шалгарч олон хүнд танигдсан мисс Б.Бадамцэцэг сүүлийн үед дараалласан нүцгэлэлт хийж олон хүний хэл амны бай болсон юм. Тэрээр “Ану” кинонд тоглосон тухайгаа “нэгэнт нүцгэлчихсэн юм чинь одоо яах юм бэ? Ямар устгалтай нь биш” гэж хэлж байгаад олон ч хүнд загнуулсан ч киноны шүүмж тэгсгээд намдсан.
Мөн тэрээр нэг хэсэг хайрынхаа эзнээр зарлаад байсан жүжигчин Б.Энхбаяр салсан сурагтай байгаа. Жүжигчин Б.Энхбаярыггарьд Ц.Цэрэнпунцагийн охиноос гадна мисс Гэрэлчулууны экс найз залуу гэдгээр нь уншигчид маань мэдэх байх.
Монголын хөөрхөн мисс маань энд тэнд шоудаж яваад ихээхэн папараццид өртдөг гэтэл тэрээр өөрийгөө амьдралдаа хоёрхон удаа бааранд орж үзсэн гэжээ. Ямартай ч түүнийг хоёрхон удаа бааранд орж үзсэн гэдэг үгэнд эргэлзэх хүмүүс олон байна.
Ugluu.mn