Хүнсний сода
Тавган дээр нэг ууттай хүнсний сода хийгээд хөргөгчиндөө хий. 24 цагийн дараа эвгүй үнэр алга болно.
Цагаан цуу
Цагаан цуу эвгүй үнэрийг өөртөө шингээдэг. Нэг аяга цагаан цууг хөргөгчиндөө хонуулаарай. Өглөө хөргөгчнөөс тань тааламжтай үнэр үнэртэх болно.
Овьёос
Овьёосыг саванд хийгээд хэдэн цаг хөргөгчиндөө байлгаарай. Эвгүй үнэрийг өөртөө шингээдэг байна.
Кофений үр
Хуурай кофений үрийг төмөр аяга эсвэл тавганд хийгээд хөргөгчиндөө хонуулаарай.
Жүрж
Хэсэг жүрж аваад дундуур нь зүсч хөргөгчиндөө хийнэ. 1-2 цагийн дараа хөргөгчний тань эвгүй үнэр алга болно.