Хятадын шилдэг жүжигчин үзэсгэлэнт бүсгүй Гүн Ли киноны дүрдээ асар гүн орж өгдөг байдлаараа гайхагддаг бөгөөд АНУ, Европд Хятадын орчин үеийн кино урлагийн нүүр царай болсоор ирсэн юм. Тэрээр “L’OFFICIEI” сэтгүүлийн 33 жилийн ой нүүр хуудсыг чимлээ.Тэрээр нэг жилд ганц л удаа кинонд тоглож, нэг л сэтгүүлтэй хамтран ажилладаг ч түүний нэр алдар улам нэмэгдэж киноны хатан суудлаа бат сахисаар юм. Гүн Ли хэлэхдээ“хүмүүс намайг бараг ойлгодоггүй бас миний занг мэдэх хүн цөөн, энэ л миний киногоо сонгож дүрд тоглодгийн шалтгаан. Би өөрийн кинондоо гардаг дүрээрээ бахархадаг” гэжээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл






