Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгэв

 

Монголын хүний төлөө нам /МХТН/-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Х.Бат-Ялалт нарын хүсэлтийг Улсын дээд шүүх 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцжээ.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улстөрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн тул Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж Дээд шүүх үзжээ.

Ингэснээр Монголын хүний төлөө нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 25 дахь нам болж байгаа аж.

 

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …