Элчин сайд С.Баярыг эргүүлэн татах шаардлагыг Төрийн өндөрлөгүүдэд хүргүүллээ

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн тэмцэл Лондон хотноо үргэлжилсээр байна. Тэгвэл жагсагчид Элчин сайд С.Баярыг эргүүлэн татах шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Их Хурал болон Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарт хүргүүлжээ.

Гэвч ч одоог хүртэл Төрийн өндөрлөгүүд болоод УИХ-ын гишүүдийн зүгээс гадаад ертөнцөд Монголыг муухай харагдуулагч, “оффшорчин”, “авлигачин” гэх цолыг зүүгээд С.Баярыг эргүүлэн татах асуудлыг хөндөхгүй байгаа юм.

Тиймээс С.Баярыг эсэргүүцэгчдийн зүгээс ирэх баасан гарагт Сүхбаатарын талбайд “Оффшорчдын эсрэг” жагсаалыг зохион байгуулахаар болжээ. Мөн Элчин сайд С.Баярыг нээлттэй мэтгэлцээнд дуудаж, Авлигатай тэмцэх газраас хэрэгсэхгүй болгосон хэргүүдийнх нь талаар тодруулахыг хүсч байгаа аж. 

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.15-12.19

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 15-НААС 19-НИЙ …