С.Баярыг эгүүлэн татах эсэхийг МАН шийднэ

Монгол Улсын Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан С.Баяр Англи улсад суух Элчин сайдаар томилогдсон. Түүнийг Хатан Хаан II Элизабетад итгэмжлэх жуухаа барьсантай зэрэг­­цэн Лондон хот дахь Монголын ЭСЯ-ны байрны гадаа тэнд амьдар­даг монголчуудын эсэр­гүүцлийн тайван жагсаал эхэл­сэн. Энэ жагсаал эх­лээд 20 гаруй хонож байна.

Жагсагчид энэ сарын 27-нд Элчин сайд С.Баярыг эгүүлэн татахыг шаардсан Шаардах бичгийг 1000 хүний гарын үсгийг цуглуулсан баримтын хамт ЭСЯ-ны Консул Л.Отгонбаярт гардуулан өгсөн байна. Шаардах бичиг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарт хаяглагджээ. Консул Л.Отгонбаяр уг Шаардах бичгийг Төрийн өндөрлөгүүдэд дамжуулах юм. Жагсагчид хариугаа дөрөвдүгээр сарын 27-ны дотор өгөхийг шаардаж буй юм байна.

Түүнчлэн жагсаж буй хүмүүс Элчин сайд С.Баяртай хийсэн уул­залтын талаар байр сууриа илэрхийлэхдээ “…Саяхан болсон уулзалтад С.Баярын дэм­жигчдийг голдуу оролцуулсан. Дараагийн удаад ийм уулзалт зохион байгуулахдаа эсэргүүцэж буй хүмүүсийг ч ижил тэгш оролцуулахыг хүсч байна” гэсэн юм.

Жагсагчид эсэргүүцлээ ин­гээд зогсоохгүй. Тун удахгүй Английн парла­мент, НҮБ-д энэ асуудлаар хандана. Мөн С.Баярыг эсэргүүцэж буй 100 мянган хүний гарын үсгийг цуг­луу­лах ажлыг эхлүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн байна.

Эндээс үзвэл, Монгол Улсын Төрийн өндөрлөгүүдэд Элчин сайд С.Баярыг эгүүлэн татахыг шаардсан Шаардах бичиг иржээ. Үндсэн хууль хий­гээд Дипломат албаны тухай хуульд зааснаар Ерөн­х­ийлөгч Ц.Элбэгдорж УИХ-тай зөвшилцөн Элчин сайдыг томилох буюу эгүүлэн татна гэжээ.

Намын харьяалал, үзэл санааны зарчмын үүднээс нь харвал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд С.Баярыг эгүүлэн та­тах саналыг УИХ-д гар­гах магадлал бий. Үгүй ч байж болно. Харин УИХ уг саналыг хүлээн авах эсэх нь эргэлзээтэй юм. Тодруулж хэлбэл, өнөөдрийн УИХ-ыг МАН дангаараа шахам бүрдүүлж байна. Энэ нам УИХ-д 65 суудалтай. Тиймээс УИХ-аас ямар шийдвэр гарах нь эхлээд МАН-ын Тусгаар тогтнолын ордонд гар­даг болсныг хэлэх хэрэгтэй. Энэ асуудал дээр ч ялгаагүй. Хэрэвзээ МАН-ын Удирдах зөвлөл С.Баярыг эгүү­лэн татъя гэсэн шийд гаргах л юм бол УИХ-аас ийм шийдвэр гарна гэсэн үг. Тий­мээс одоо С.Баярыг хэр­хэхийг МАН шийднэ.

Эх сурвалж: Зууны мэдээ

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …