Өнөөдөр инээдмийн баяр тохиож байна. Энэ өдөр “Маск” продакшны жүжигчин Соёлын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт Пунцагийн Эрдэнэзааны төрсөн өдөр тохиож байна. Кино хошин урлагийн салбарт өөрийн авьяас чадвараа харуулж яваа П.Эрдэнэзаан инээдмийн баярын өдөр төрсөн тухайгаа ингэж ярьжээ. “Инээдмийн баяр”-ын өдөр хорвоод мэндэлсэндээ сэтгэл өег явдаг гэнэ. Учир нь түмэн мишээдэг сайхан өдөр мэндэлсэн болохоор жүжигчин мэргэжил сонгосон гэдэг.
Нийт уншигчдынхаа өмнөөс П. Эрдэнэзаандаа төрсөн өдрийн мэнд хүргэж уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Г.Нараа