Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нэрэмжит шатрын “Ган үзэг 2017” тэмцээн энэ сарын 7, 8-нд болно.
Шатрын спортын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, оролцогчдын ур чадварыг дээшлүүлэх нь уг тэмцээний зорилго бөгөөд “Үнэний төлөө” уриатай болох юм байна. Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монгол туургатны шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа тэмцээнд МСНЭ-ийн гишүүн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас эрэгтэй, эмэгтэй шатарчид оролцох ба шатарчдын тоо заагаагүй аж. Шатарчид талдаа 30 минутын цагийн хяналттайгаар швейцарь системээр, долоон өрөг тоглох юм.