Эмэгтэй болох хүсэлдээ хөтлөгдөн Тайланд улсыг зорьж хүйс солиулах мэс засал хийлгэхийн зэрэгцээ 14 настай охины сав суулгуулсан Ганбууш тэр даруй нэрээ Н.Ган-Од гэж эмэгтэйлэг нэрээр солисон.
Одоо 60 давсан түүний биеийн байдал одоо ч сайжраагүй тул дахин Тайланд руу явж эмчилгээ хийлгэхийн сацуу хөхөө томруулсан юм.
Харин өнөө цагийн одод шиг нүүр, хүзүүндээ алтан утас суулгах эсэх талаар тодруулахад “Би тэгж худлаа сенсааци хөөхгүй ээ.
Тэр дуучин Ану одоо юунд нь тэгж худлаа яриад суудаг юм байнаа 7500 ам.доллараар зүрхэндээ алтан утас суулгуулна гэж юу байхав дээ.
Нүүр, хүзүүндээ бол алтны сорьцтой тусгай шингэн шахуулж болно. Хүн үнэмшмээр юм ярьж сур л даа” гэсэн юм. Мэдээж гоо сайхны мэс ажилбарын талаар биеэрээ зовлонг нь мэдрээд ирсэн Ган-Од эгчээс илүү сайн мэдэх хүн үгүй.
Тэгхээр дуучин Ану гоо сайханы мэс заслын талаар ихээхэн буруу ойлголттой явдаг бололтой.
Тэрээр өөрийн чин сэтгэлийг дэлгэхдээ байр, машин амлан байж амрагийн холбоо тогтоох гэсэн чинээлэг эрчүүдээс илүү насны эцэст цайгаа хувааж уух, эрээнтэй бараантай амьдралд түшиж тулах сайхан ханьтай болох чин хүсэлтэй гэдгээ нуулгүй хэлсэн юм.
Ugluu.mn