АНУ-ын Бостон хотод ачаа ачиж байсан Украины хөлөг онгоцны багийнхан алжаалаа тайлахаар амарч байхдаа интернетийн Web Cam Sex сайтуудад нэвтэрчээ. Web Cam Sex – гэдэг энэ сайт нь насанд хүрэгчдэд зориулсан секс сайт юм.
Энэхүү сайтад бүсгүйчүүд төлбөрийн чадвартай хэрэглэгчдэд зориулан онлайнаар “биеэ үнэлэдэг” аж. Өөрөөр хэлбэл, утасны секс үйлчилгээг дүрсийг нь харж болдгоор сайжруулсан хувилбар гэж үзэж болохоор. Энэ үед уг жүжигчин бүсгүйчүүд өөрийг нь хэн харж байгааг мэдэх боломжгүй юм. Хүссэн хүмүүс нь нэг минутад 4-10 доллар төлөн, бүсгүйчүүдийг шууд эфирт харан чааталж сексийн таашаал авдаг аж.
Гэтэл багийнхантайгаа хамт энэ сайтад нэвтэрсэн Евгений гэгч эр өөрийнхөө эхнэрийг олж харжээ. Далайчин эр эхлээд нүдэндээ ч үл итгэн, ийм зүйл байх ёсгүй хэмээн эргэлзсэн байна. Ингээд эргэлзээгээ тайлахаар Виза картаараа 40 доллар төлтөл эхнэр нь өөрийнхөө гэрт, өөрсдийнх нь унтдаг орон дээр тийм үйлчилгээ үзүүлж байжээ. Эхнэрээ тийм ажил хийдгийг хараад бүрэн шооконд орсон залуу маш их сэтгэлээр унажээ. Ингээд ажлаасаа буцаж ирснийхээ дараа Евгений эхнэрээсээ салах өргөдөл гаргасан байна. Тэрээр эхнэртэйгээ гэрлээд 3 жил гаруй болж байсан аж.
Ugluu.mn