Өмгөөлөгч Г.Батбаяр шоудсан хэвээр…

Өмгөөлөгчийн ур чадвар үйлчлүүлэгчээ хэр хамгаалж байгаагаас харагддаг. Авсан хэрэг бүхэндээ ялж байвал тэр өмгөөлөгч мундаг чадалтайдаа орох ёстой. Тэр хэрээрээ тухайн өмгөөлөгчийн нэр хүнд дээшилж олны танил болох боломж нь нэмэгдэнэ. Гэтэл манайд нэг сонин зүй тогтол байх юм. Яг эсрэгээрээ үйлчлүүлэгчээ хамгаалж чаддаггүй, том том амлалт том том сэдэв ярьсан ч шүүх хурал дээр үргэлж ялагддаг өмгөөлөгч олны танил болсон байна. Өмгөөлөгч Г.Батбаяр гэх эрхэм анхлан Х.Тэмүүжин гишүүний нялх амраг түүнийг “сайн ах” хэмээн бодож явсан Г.Сарангэрэл охины өмгөөлөгчөөр ажиллаж олны анхааралд өртсөн. Нэр төрийг нь цэвэрлэнэ, Г.Сарангэрэлийн буруугүйг тогтооно гэж ирээд л хэвлэлийн бага хурал дээр сүртэй нь аргагүй зарлаж байсан ч төд удалгүй Г.Сарангэрэл буруутай нь нотлогдож нэр төр нь сэргэх нь бүү хэл ялтан болж шорон тийш очсон. Олны өмнөөс сонсохнээ нөгөө талын өмгөөлөгчийнхөө өөдөөс үйлчлүүлэгчээ хамгаалсан нэг ч үг дуугаралгүйгээр шүүх хуралдааныг дуусгасан гэдэг юм байна лээ. Үйлчлүүлэгч Г.Сарангэрэлтэй тун дээрэнгүй харьцаж буй бичлэг нь ч дэлгэгдсэн. Тэрээр түүнийгээ тоглоом байсан ухааны юм яриад өнгөрч байсан. Амнаас нь үг гарсан хүний бүхний буруу зөвийг дэнсэлж шоронгийн ял төлөвлөж суудаг тэрээр дараа нь “info” сайтын зархирал сэтгүүлч С.Баттулгын өмгөөлөгчөөр ажиллаж шүүх хуралдааныг аанай л сурснаараа дуугүй сууж байгаад дуусгасан. Тэрэнд шүүх дээр үйлчлүүлэгчээ хамгаалахаас илүүтэй үйлчлүүлэгчид, хэргийнхээ шалтгаанаар шоу хийж зурагтаар гарах нь л чухал байдаг бололтой. Түүнд хошуу дүрээгүй хэрэг гэж бараг байхгүй. Мүүнээс өгсүүлээд сайдууд болох Бурмаа, Жигжид нартай ч маргалдаад авсан. Харин өнөөдөр энэ эрхэм маргаан үүсээд буй 29-р сургуулийн багш нарын өмгөөлөгчөөр ажиллаж байна. Тэр багш нараа өмгөөлж чадах болов уу даа. Мөн л аанай хэвлэлээр сенсааци хийж, гарцаагүй ялна хэмээн мэдэгдэж байгаад шүүх дээр бүлх залгисан мэт царайлах биз. Зарим хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээлээ зааж чадаагүй тэр багш нарыг Г.Батбаяр өмгөөлсөн нь яг болжээ, дугуй дугуйгаа олно гэдэг л энэ байх гэж дүгнэж байна.  Магадгүй бид Г.Батбаяр гэдэг өмгөөлөгчийн бас дахин нэг ялагдсан хэргийн гэрч болох бололтой.

Эх сурвалж: Factnews.mn

Д.Цэцэг

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …