“Cүн Ү Күн” Хөх хотын оюутан залуус лекц уншив

Өчигдөр   өдрийн үдээс хойш та бидний сайн мэдэх “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” Хятадын олон ангит уран сайхны киноны гол дүрийн нэг болох Сүн Ү Күн буюу алдарт жүжигчин Жан Жиньлай Хөх хотод ирж, оюутан залууст лекц уншлаа.

“Тал нутаг ном унших сар”-ыг тохиолдуулан Умардын Өдрийн сониноос тус арга хэмжээг зохион байгуулав.Лекцийн үеэр “Бичин багшийн ярьсан баруун этгээдэд зорчсон үлгэр” номын монгол хэвлэлийн нээлтийн ёслол болсон байна.

Жан Жиньлай өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, хичээл зүтгэл, сайн жүжигчин байхын утга учир, мөрөөдлийн төлөө цуцалтгүй зүтгэх тухай лекц уншиж, оюутан залууст урам зориг хайрлажээ.Дашрамд дуулгахад Жэ Жян мужийн Шяо Шин хотын нэгэн худалдаачны гэрт төрсөн бөгөөд өөрийгөө Монгол гаралтай гэдэг.

solongonews.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …