“Төсөвчин” аппликэйшн ашиглалтад орлоо

Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУCЯ хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй. Тус хөтөлбөрийг 2016-2021 он хүртэл хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголбанк иргэдийн санхүүгийн боловсролд зориулж, “Төсөвчин” аппликэйшнийг ашиглалтад орууллаа. Энэхүү аппликэйшнээр дамжуулан хувь хүн санхүүгээ удирдах, орлого, зарлагаа хянах, хадгаламж, хуримтлалын төлөвлөгөө гаргах зэрэг өргөн боломжтой юм. Та төсөвчин аппликэйшнийг iOS болон Андройд үйлдлийн систем бүхий аль ч төрлийн ухаалаг төхөөрөмжөөр үнэгүй татан авах боломжтой. Та доорх Apple store болон Google play store-н лого дээр дарж татаж авч болно.

Санал болгох мэдээ

Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд …